Thursday, May 8, 2014

Мэдээлэл

Сурахад бэрх таван хэл

2012 оны 12 сарын 16
Өдрөөс өдөрт даяаршин буй бидний ертөнцөд хэлгүй л бол хөлгүйтэй адил болжээ. Хувь хүн дор хаяж 2-3 орны хэлээр ойлголцож чадахгүй бол Танд гадаад ертөнц хаалттай гэсэн үг. Хүн төрөлхтний түгээмэл хэл гэгддэг англи хэл эзэшсэн байхад боллоо гэсэн явцуу ойлголт ард хоцорчээ. Өнөөдрийн залуус боловсролдоо анхаарах болсноор гадаад хэл сурах хүсэл эрмэлзэл нь нэмэгдсээр буй. Ингээд уншигч Та бүхэндээ хүн бүхний сурахад зүрхшээдэг таван хэлийг танилцуулъя.




1. ПОЛЬШ ХЭЛ
Польш хэл нь баруун Славяны хэл бөгөөд Польш Улсын албан ёсны хэл юм. Үсгүүд нь ерөнхийдөө латин хэлний цагаан толгойтой төсөөтэй ч хэд хэдэн нэмэлт зүйл оруулсан байдаг. Мөн орос хэлний зарим бүс нутаг болон Литва, Украин, Казахстан улсын хоёр дахь хэл болон хэрэглэгддэг.
Дээрх улс нь Польш Улсын албан ёсны хэл дээр өөрийн өнгө аясыг оруулж багахан аялгатай болгож ярьдаг ажээ. Товчоор хэлбэл, Та польш хэл мэддэг байхад Польш Улстай хил залгаа 5-6 улсын иргэнтэй чөлөөтэй харьцах боломжтой. Тухайн хэл нь латины хэлзүй, үгсийн сангаар холбогддог.
Одоо, өнгөрсөн, ирээдүй гэх гурван цагийн хэлбэртэй. Ганц болон олон тоотой, эр, эм саармаг эгшигтэй. Ялгац гишүүн байдаггүй ч латин хэл шиг дүрмийн бус хувирал байдаг. Ямар үед хэрэглэж байгаагаас шалтгаалж долоон янзын хэлбэрт хувирна. Энэ нь польш хэлийг анхлан сурч байгаа, суръя гэж бодсон хүмүүсийг шантархад хүргэдэг.
Польш Улсын хэл судлалын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар өөрийн орны иргэд дунджаар 16 нас хүртлээ төрөлх хэлээрээ чөлөөтэй ярьж чаддаггүй гэнэ.

2. ФИНЛАНД ХЭЛ
Финланд хэл нь Финланд Улсын албан ёсны хэл бөгөөд Швед Улсын насанд хүрээгүй хүмүүсийн дийлэнх нь финландаар ярьдаг онцлогтой.
Мөн финланд хэлэнд ойр холбогддог Квен хэл нь Норвеги Улсын албан ёсны цөөнхийн хэлээр тогтоогдсон юм. Финланд хэл Эстони, Ливон, Вотик, Карелиан, Вепс болон Ингриан зэрэг улсын хэлтэй нягт холбогддог. Нэг ёсондоо Финно-Ужрика хэлний хэсэг болох БалтикФайнникэд хамаарагддаг ажээ.
Энэхүү хэлэнд эгшиг зохицох ёс ихээр хэрэглэгддэг бөгөөд гийгүүлэгч авианы ялгаралд Р, Т, К зэрэг үсэг нөлөөлнө. Жишээ нь, Р нь V үсгээр солигддог бол PP нь Р болж дуудагдах зэрэг олон янзын дүрэм анхлан сурагчдын толгойг эргүүлдэг. Мөн эгшиг болон гийгүүлэгч авиа нь онцгой хоёр хэсэгт хуваагдана.
Ихэнх үгүүд нь Орос, Герман, Балтик хэл, ИндоЕвропиан хэлээс зээлдэж авсан үг байдаг. Та энэ хэлээр чөлөөтэй ярьж сурахын тулд наад зах нь 15 жил зарцуулна. Үүнээс гадна хэлний дуудлага нь баруун аялга, зүүн аялга гэсэн хоёр хэсэгт хуваагддаг ажээ.

3. УНГАР ХЭЛ
Энэ хэл нь Фино-Ужрикын нэгэн төрөл бөгөөд Финланд, Эстони хэлтэй тун ойролцоо. Фино-Ужрика хэлний томоохон бүрэлдэхүүн хэсэг болон унгар хэлээр Унгар Улсын 10 гаруй сая хүн, хөрш зэргэлдээ улс орны 4.5 сая хүн ярьдаг. Унгар хэлийг дагаварт хэл гэнэ.
Учир нь ихээхэн хэмжээний дагавар хэрэглэдэг. Хэдийгээр Финланд, Эстони хэлтэй холбоотой гэх боловч Сибирийн багахан хэсэг мөн энэ хэлээр ярьдаг. Бүхэлдээ ИндоЕвропиан хэлд харьяалагддаггүй энэхүү хэлний үгийн сан болон хэлзүй нь хоорондоо их ялгаатай.
Европын бусад улсын хэлийг бодвол олог тооны угтвар, дагавар залгах нь анхлан сурагчдад тун их хүндрэл учруулдаг. Мөн эр, эм хүйсийг ялгасан ялгаа байдаггүй нь ээдрээг улам их болгоно. Мөн нэр үг бүр нь 238 хэлбэрт хувирдаг юм.

4. ЭСТОНИ ХЭЛ
Эстони Улсын албан ёсны хэлийг 11 сая эстони хүн болон 10 гаруй мянган цагаач хэрэглэдэг түгээмэл хэл. Энэ хэлний үндэс нь уралик бөгөөд Финланд хэлтэй тун төсөөтэй. Мөн олон тооны хуучны, эртний үг хэллэг хэрэглэдэг бөгөөд энэ хэлээр ярих үедээ
Та өөртөө мөстлөгийн үед байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Өмнөд, умард гэсэн хоёр янзын хэллэгт хуваагдахаас гадна умардын аялгаар Эстони Улсын 60 гаруй хувь нь ярьдаг. Учир нь умардын аялга Эстонийн уран зохиолын гол цөм болсоор иржээ. Харин өмнөд аялга нь өмнөд Тартугаас үүсэлтэй гэнэ.
Эстони хэлний нэр үг болон төлөөний үг нь хүйсийн ялгаагаар хувирдаггүй бөгөөд нэр үг нь 14 нөхцөлд хувирна. Жишээ нь, “А yellow house” /Шар байшин/ гэх үг эстониор “Kollane maja” гэж хэлэгддэг. Харин “Into a yellow house” /Шар байшинд/ гэж нөхцөл нэмсэн тохиолдолд “Kollasesse majasse” болж хувирдаг ажээ.
Энэхүү Эстони хэлийг сурахад 10-13 жил шаарддагдана.

5. УКРАИН ХЭЛ

Энэ хэл нь Славян хэлний дэд хэсэг болон зүүн Славяны хэл бөгөөд Украин Улсын албан ёсны хэл юм. Цагаан толгойн 33 үсэг, 38 авиалбартай. Зөв бичих дүрэм нь авиалбарын зарчимд тулгуурладаг бөгөөд энэхүү дүрэмд утга зүй, үг зүйн дүрэм хэрэглэгдэнэ. Жишээ нь, А үсэг урт юм уу богиноор дуудагдаж байгаагаас шалтгаалан утга өөрчлөгддөг байна. Украины иргэд 15 нас хүртлээ эх хэлээрээ бүрэн төгс ярьж чаддаггүй бол гадаадын иргэн украин хэл сурахын тулд 11 жил зарцуулдаг гэнэ.

Р.ОЮУНГОО

No comments:

Post a Comment