Thursday, May 8, 2014

Авиа зүй

Англи хэлний авиа зүй
АНГЛИ ХЭЛНИЙ АВИА, ҮСГИЙН ТУХАЙ
        Англи хэлэнд цагаан толгой 26 үсгээр, 44 авиа 20 эгшиг авиа, 24 гийгүүлэгч авиа байдаг. Гийгүүлэгч авиануудыг дуутай ба дуугүй гэж ангилж үздэг. Дуутай гийгүүлэгчийг үгийн эцэст орсон тохиолдолд дуугүй болгож сул дуудаж болохгүй. Англи үгс нь бичсэнээсээ өөр дуудагддагаараа монгол хэлнээс өвөрмөц байдаг. Англи хэлний үгсийг зөв дуудаж сурахын тулд үсэг, авиа тэдний нийлэмжийг унших дүрэм,тэдгээрийг дуудахад оролцох өгүүлэх эрхтний ажиллагаа болон галигийг зөв эзэмших хэрэгтэй.

Англи хэлний дуудлагийн тэмдэг
Үсэг
Галиг
Дуудлага
Үсэг
Галиг
Дуудлага
A a
[ei]
ээе
P p
[pi:]
пи
B b
[bi:]
би:
Q q
[kju:]
кью
C c
[si:]
си:
R r
[a:]
а:
D d
[di:]
ди:
S s
[es]
э:с
E e
[i:]
и:
T t
[ti:]
ти:
F f
[ef]
э:ф
U u
[ju:]
юү
G g
[dзi:]
жи
V v
[vi:]
ви:
H h
[eit∫]
эйч
W w
[dΛblju:]
дабльюу
I i
[ai]
аая
X x
[eks]
экс
J j
[dзei]
жээе
Y y
[wai]
yай
K k
[kei]
кээе
Z z
[zed]
зэд
L l
[el]
э:л
M m
[em]
э:м
N n
[en]
э:н
O o
[ou]
өү

Vowels - Эгшиг
Эгшиг
Галиг
Дуудлага
A
[ei]
эй
E
[i:]
и:
I
[ai]
аая
O
[ou]
өү
U
[ju:]
юү



1.1 ГАЛИГ
        Эрхэм суралцагч та англи хэлийг сайн сурч эзэмшихийг хүсэж байгаа нь нэгэнт ойлгомжтой. Иймээс та юуны өмнө англи хэлний цагаан толгойн үсэг бүрийг галигийн хамт олон удаа бичиж зэгсэн сайн тогтоож авах нь анхны алхам билээ.
        Үсгээ зөв дуудан цээжилж өөрийн болгох нь цдаахи алхам юм. Англи хэлний төсөөтэй болон олон үет үгийг зөв, цэвэр төвөггүйхэн ялган уншиж сурахад авиаг мэдэх шаардлагатай. Авиаг сайтар суралцахад галиг хамгаас чухал үүрэгтэй.    
Монгол хэлийг сурч, Монголд ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд, жуулчид манай хэлийг доорхи маягаар галиглан уншиж өдөр тутмын ярианд хэрэглэдэг.
Do you speak English? – Та англиар ярьдаг уу?          [ta] [angliar] [yairdag] [uu]
-Yes –Тийм   [tiim]                                                                -No –Үгүй [ugui]   




1.2 Эгшиг ба гийгүүлэгч авиа
Ямар ч хэлний авиаг эгшиг ба гийгүүлэгч гэж ангилдаг. Англи хэлний цагаан толгойн хувьд үндсэн 6 эгшиг, 20 гийгүүлэгтэй, 26 үсгээс 20 эгшиг, 24 гийгүүлэгч авиа нийт 44 авиа үүснэ. Англи хэлний эгшиг, гийгүүлэгч авиад нь дараахи онцлог шинжүүдтэй.
Эгшиг авиаг хэлэхэд уушигнаас гарсан хийн урсгал ам, хамрын хөндийгөөр дамжин гарахдаа ямар нэгэн саадтай тулгардаггүй. Жишээ нь: [i]-[и], [e]-[э], [a:]-[aa] гэх мэт эгшиг авиаг хэлэхэд хийн урсгал амны хөндийгөөр чөлөөтэй урсан гарч байна.
            Гийгүүлэгчийн хувьд: m-[м] гийгүүлэгч авиаг хэлэхэд, хоёр уруул хамжин нийлэх, t-[т], d-[д]-г хэлэхэд хэлний үзүүр түүшинд хамжих зэргээр гарч буй хийн урсгалд саад учруулж байдаг.
            Эгшиг авиа дуунаас бүтдэг учраас дангаар дуудаж болдог. Харин гийгүүлэгч авианы хувьд өгүүлэх эрхтэнтэй хамжин саадтай тулгарч гардаг.
            Үүнээс дүгнэхэд эгшиг авиа нь гарах авианы урсгалд халт саадгүй. Гийгүүлэгч авиаг хэлэхэд анир заавал оролцдог учраас эгшгээр амилуулан дуудна.
            Дан эгшгээс үг бүтэж болно, харин дан гийгүүлэгчээс бүтдэггүй.
Үүргийн талаас нь авч үзвэл эгшиг, гийгүүлэгч хоёрын аль аль нь хэлний утга бүхий нэгж бөгөөд гийгүүлэгч нь эгшигээ, эгшиг нь гийгүүлэгчээ жийрэглэх, салгах, зааглах үүрэг гүйцэтгэнэ.

1.3 Эгшиг авиа

Эгшиг авиаг хэлний байдлаар хуваахдаа нам буюу хэвтээ байдалд урагш хойш хөдлөх: босоо байдалд дээш доош болон тагнайд ойртож холдох,амны хөндийн зай агуу, уйтан болох зэргээс хамааран хэвтээ, босоо гэсэн 2 байдлаар авч үздэг.
           
 
46 – transcription: a. 22 vowel [эгшиг]  b. 24 consanant [гийгүүлэгч]

 [I] и  big [big] том                                            it [it]  энэ
[e] е  ten [ten] 10                                               egg [eg] өндөг
[эе] э  man [mэеn] эрэгтэй хүн                        cat [kэеt]  муур     
[o] hot [hot] халуун                                          not [not]  үгүй
[A] а  sun [sАn] нар                                          cup [kAp]  аяга
[u] ү  book [buk]  ном                                       foot [fut]  хөл
[э] э  sister [sistэ] эгч                                        maker [meikэ] бүтээгч




Эдгээр нь богино долоон эгшиг

[I] ий  tree [tri:] мод                                he [hi:]  тэр эрэгтэй
[a:] аа  car [ka:]  машин                          far [fa:]  хол
[o:] оо  door [do:] хаалга                        ball [bo:l] бөмбөг
[u:] үү   blue [blu:] хөх                            two [tu:] 2
[Э] Өө  work [wэ:k]  ажил

Эдгээр нь урт таван эгшиг

[ei] э,й  name [neim] нэр                              table [teibl]  ширээ
[ou] ө,ү  old [ould] хуучин                          rose [rouz]  сарнай
[ai] а, и  nine [nain]  9                                   high [hai] өндөр
[au] а,у  town [taun] хот                              house [hauz] байшин
[oi] о,и  boil [boil] буцлах                            toy [toi]  тоглоом
[iЭ] и,а  ear [iэ] чих                                     hear [hiэ] сонсох
[eэ] е,э  pair [peЭ] хос                                   mare [meэ] гүү
[uэ] ү,э  poor [puЭ] ядуу                              sure [suЭ] итгэлтэй
[auЭ] а,у,э  our [auЭ] бидний, манай
[aiЭ] а,и,е  fire [faiэ]  гал



Эндээс дүгнэхэд үгийг үсэгчлэн махчилж уншихгүйгээр хэл ярианы тодорхой үе шатыг дамжин бодит амьдралд хэрэглэгдэн ирсэн тэр дээдлагаар нь дуудан уншиж сурахад галигийн үүрэг их нөлөөлж байгаа юм. Англи хэлний үг бүрийг галигийн тусламжтайгаар унших ёстой.
Авиаг тэмдэглэх тусгай дүрсийг авиа зүйн галиг гэдэг. Галигийг дөрвөлжин хаалтанд (толь бичигт) бичиж тэмдэглэдэг. Жнь: Урт авиаг галигт [:] дүрсээр тэмдэглэдэг.  : Bee [bi:]-зөгий, bird [bэ:d]-шувуу,  root [ru:t]-үндэс, full [ ful ]- дүүрэн,  fool [ fu:l] - мангар
live [ liv ] – амьдрах, 
leave [ li:v] – орхих   
The moon is at the full. Арван тавны сар гарчээ.I’m full. Би цатгалан байна.

1.4 Гийгүүлэгч авиа
Гийгүүлэгч авиаг дууны хөвчийн чангарал, улралын байдлыг гол болгон дуутай ба дуутгүй гэж ангилдаг.
            Өгүүлэхэд дууны хөвч чангарч дуу үүсгэх байдалд хэлэгдсэн гийгүүлэгчийг дуутай гийгүүлэгч гэнэ. Дуутай гийгүүлэгчийн хэлэхэд амьсгалын түрэлт, анир бага гардаг тул сул гийгүүлэгч ч гэж нэрлэдэг.
            Англи хэлний дуутай гийгүүлэгч авиа:
b,d,g,v,z,l,r,j,w,m,n,h  
Өгүүлэхэд дууны хөвч чангараагүй, бараг дуу гарахгүй, зөвхөн анир сонсогдон хэлэгдэх гийгүүлэгчийг дуугүй гийгүүлэгч гэнэ.
Англи хэлний дуугүй гийгүүлэгч авиа: p,t,k,f,s,
Дуугүй гийгүүлэгч хэлэхэд дууны хөвч чичрэхгүй бөгөөд амьсгалын түрэлт, анир их гарах тул чанга гийгүүлэгч гэдэг. Мөн түүнчлэн гийгүүлэгч авиаг хамжих, шүргэх, хамжин шүргэх гэж гурав хуваадаг.
            Англи хэлний хамжих гийгүүлэгч: m,n,p,b,t,d,k,g,
Англи хэлний шүргэх гийгүүлэгч: f,v,s,z,r,z,j,
Англи хэлний шүргэх гийгүүлэгч:     -гэх мэт



1.5 ҮЕИЙН ТУХАЙ
        Англи хэлний эгшиг авиа нь бие дааж үе бүтээдэг. Мөн m,n,l хамрын гийгүүлэгчид нь b,v,p зэрэг дуутай гийгүүлэгчдийн дараа үгийн эцэст орсон тохиолдолд үе бүтээнэ. Жнь: Seven [se/vn]. Үгэнд орсон эгшиг үсгийн тоон дээр үндэслэн англи үгсийг нэг, хоёр бо лон олон үет гэж хуваадаг. Жнь: а) Нэг үет үг: no [nou]-үгүй, but[b^t] -харин. б) Хоёр үет үг: doctor [dok/tэ]-эмч, table [tei/bl]-ширээ в) Олон үет үг: difficult [di/fi/kэlt]- хүнд хэцүү.

ҮЕИЙН ӨРГӨЛТ
        Үгийн үеүдийг бусдаас нь онцгойлон өргөж илүү тод дуудахыг ӨРГӨЛТ гэнэ. Англи хэлний үгийн өргөлтийг галигт дэд [,] ба гол ['] өргөлтийг ийм дүрсээр тэмдэглэдэг бөгөөд уг тэмдэглэгээг өргөлттэй үеийнх нь өмнө тавьдаг. Жнь:


October [ok'toubэ] Англи үгс гол төлөв нэгдүгээр үедээ өргөлттэй байдаг.
Үг                                        Галиг
    Academic                 -           [,œkэ’demik]-энэ үгэнд дэд ба гол өргөлт хоёул байна.
Таны сайн мэдэх англи хэлний "аймаар" гэсэн утгатай үгсийг авч үзье.

‘horrible

ho’rrific
Эхний үгэн дээр өргөлт нь “О” дээр байна, харин дараах үгийн өргөлт “I” дээр байгааг анхаарна уу. Хэрэв та horrific үгийг эхний үг хэлсэн шигээ О дээр өргөлттэйгээр хэлвэл таныг "ямар муухай дуудлагатай хүн бэ" гэж бодож магадгүй.                                                                                                                                                                             
Гурван үетэй believe /be’lieve/ гэдэг үгийн өргөлт хоёрдахь үе дээр бууж байна. Эхний үе дээр нь өргөлт тавиад 'believe гэж хэлбэл таныг be leave гэх хоёр үг хэлэв үү гэж бодоод ойлгохгүй байх болов уу.
Хэлэх үгнийхээ өргөлтийг мэдэж аваад тус үгийг дахин дахин давтаж хэлэх нь чухал байдаг. Өөрөө өөртөө хэлж чихэндээ хоногшуулсныхаа дараа англи хэлнийхээ багшаар дахин хэлүүлж сайн сонс. Дараа нь радио, телевизээр ярьж байгаа хүмүүсийн үг ярианаас сурсан үгээ ялгаж, сонсч чадаж байгаа бол тус үгийг хэл яриандаа хэрэглэх цаг нь болсон байна гэж бодож болно.
Галигт оноосон нэрийг “улс орон, газар нутаг, муж, уул ус, гол мөрөн, хүний овог нэр ...” жижиг үсгээр галиглан бичнэ. Жишээ нь:
 Mongolia [mon’gouliэ]-Монгол улс
Nile river[,nail’rivэ]-Нил мөрөн
Himalayas [,himэ’leiэz] –Гималай нуруу гэх мэт.
Давхарласан 2 гийгүүлэгчийн нэгийг нь хасаж ганц авиагаар галиглана. Жишээ нь:
Boss [bos]-дарга, kiss [kis]- үнсэх, bill[bil] -тооцоо,tall[tol] –өндөр.



НЭГ ҮЕТ ҮГИЙН ЭГШИГИЙН ДУУДЛАГА
        Нэг үет үгийн эгшиг үсгийн дуудлага нь уг эгшигийн үгэнд орсон байрлалаас их шалтгаалдаг. Иймээс эгшгийн үгэнд орсон байрлалаар нь үеийг 4- н хэлбэрт хувааж болно.Ингэж үеийг ангилах нь эгшиг, түүний нийлэмжийг дуудаж сурахад ихээхэн дөхөм болно.
       I.            а) Задгай үе буюу үеийн I хэлбэр: гийгүүлэгч + эгшиг
      б)
Хагас задгай үе: эгшиг + гийгүүлэгч (к-аас бусад) + Е
     
в)  Эгшгээр төгссөн буюу дан гийгүүлэгчтэй үеийг ЗАДГАЙ ҮЕ гэнэ.
  1. Битүү үе буюу үеийн II хэлбэр: эгшиг + нэг буюу хэд хэдэн гийгүү лэгч. Гийгүүлэгчээр төгссөн юмуу 2 ба түүнээс дээш гийгүүлэгч дараалан орсон бол БИТҮҮ ҮЕ гэнэ.
  2. Үеийн III хэлбэр: эгшиг + R
  3. Үеийн IY хэлбэр: эгшиг + R + E. Задгай ба хагас задгай үед бүх эгшгүүд цагаан толгойнхоо нэрээр дуудагдана.



1.6 ЗАДГАЙ БА БИТҮҮ ҮЕ

Нэг ба 2 үет үгийг задгай ба битүү үе гэж ангилан үеийн дөрвөн хэлбэрт хувааж уншдаг. Ингэж үгийг үеийн дөрвөн хэлбэрт хуваах нь нэг ба хоёр үет үгсийг төвөггүй уншиж сурахад ихээхэн дөхөм үзүүлдэг.
Ø  Задгай үе гэдэг нь тухайн үг эгшигээр төгсөж цагаан толгойн дуудлагаар дуудагдахыг хэлнэ. Үүнд: I ба IV үе хамаарна.
Ø  Битүү үед тухайн үг гийгүүлэгчээр төгсөж битүү үеийн дуудлагаар дуудагдана. Үүнд: II ба III үе хамаардаг.
Үеийн I ба IV хэлбэрт тухайн эгшиг задгай үеийн дуудлагаар II ба III хэлбэрт өөр өөрийн онцлогтой битүү үеийн авиагаар дуудагдна.
Тайлбар: Үгийг адагт орсон е-үсгийг хэзээ ч уншихгүй.


Эгшгээр төгссөн нэг ба II үет үг бологнийг задгай үеийн дуудлагаар уншдаг гэж ойлговол өрөөсгөл ойлголт болно. Өргөлтөд эгшгийг II буюу түүнээс дээш гийгүүлэгч хаан тусгаарлаж байвал задгай үед байсан ч битүү үеийн дуудлагаар дуудагдана.  Жишээ нь:

Kettle [‘ketl]-данх
Little [litl]-бага
ledge [sledз]  -чарга
Judge [dз/\dз]-шүүх
Pickle [‘pikl]- даршлах

ЗАДГАЙ ҮЕ ДЭХ E, O, U ҮСГИЙН ДУУДЛАГА
E [i:], [ou], [u], [ju:], [u:] авиануудын тухай. Е үсгийг цагаан толгойд [i:] гэж нэрлэх бөгөөд энэ дуудлагаа задгай үед хадгална. Урт эгшиг авиа [i:]-г дуудахдаа хэлний торгон үзүүрээр доод үүдэн шүдийг шүргэж хэлний дунд этгээдийг хатуу тагнай өөд өргөнө. Жнь:
Be [bi:]-орших
Key [ki:]-түлхүүр
Easy [i:z]-амархан
Mete [mi:t] –оноох
        O үсгийг цагаан толгойд [ou] гэж нэрлэх бөгөөд энэ дуудлагаа задгай үед мөн хадгална. [ou] хос эгшгийг дуудахад хэл ерөнхийдөө бага зэрэг хойш болж уруул дугуйрах боловч хэт цорвойхгүй. Жнь: Go [gou]- явах.
        U богино эгшгийг дуудахад хэлний үзүүр доод үүдэн шүднээс холдож хэлний уг зөөлөн тагнай чиглэж өргөгдөнө. U үсэг нь задгай үед цагаан толгойнхоо [ju:] дуудлагыг хадгалдаг.Харин [ju:] авиаг дуудахад хэлний дунд этгээд хатуу тагнай шүргэх боловч дундуур нь агаар гарах бага зэ- рэг зай үлдэнэ. Жнь: tube [tju:b]-төмөр хоолой. [u:] урт эгшиг авиаг дуудахад хэлний уг үл мэдэг өргөгдөж уруул цорвойно. Book [bu:k]-ном.

        P үсгийг цагаан толгойд [p:] гэж нэрлэдэг. Харин [p] авиа нь монгол п авиатай төстэй, түүнээс арай тод дуудагдана.Жнь: Pete [pi:t]-Петя.
        B үсгийг цагаан толгойд [bi:] гэж нэрлэнэ. [b] авиа нь монгол б авиатай нэлээд төстэй, арай тод дуудагдана.Жнь: Be [bi:] Энэ хоёр гийгүүле гчийг дуудахад дээд, доод уруул идэвхитэй оролцох учир уруулын гийгүүлэгчид гэж нэрлэдэг.
        T, D үсгийг цагаан толгойд [t:], [di:] гэдэг. Энэ авиануудыг дуудахад хэлний үзүүр тагнайн түүшинд тулна. [t] нь дуугүй, [d] нь дуутай гий- гүүлэгч юм. Жнь: tea [ti:]-цай, deal [di:l]-тоо ажил хэрэг, наймаа.
        M үсгийг цагаан толгойд [em] гэдэг. Харин [m] авиаг уруулаа чанга жимийж дуудна.Жнь: me [mi:]-намайг, надад.
        N үсгийг цагаан толгойд [en] гэж нэрлэнэ. Харин [n] авиаг дуудахад хэлний торгон үзүүр тагнайн түүшинд тулж агаар хамрын хөндийгөөр гарна. Жнь: note [nout]-тэмдэглэл.


БИТҮҮ ҮЕ БУЮУ ҮЕИЙН II ХЭЛБЭР
        Нэг эгшигтэй үг гийгүүлэгчээр төгсөх юмуу түүний дараа 2-оос дээш гийгүүлэгч дараалан орсон бол БИТҮҮ ҮЕ гэнэ.Жнь: men [men]-эрэгтэйчүүд



БИТҮҮ ҮЕ ДЭХ E, O, U ҮСГҮҮДИЙН ДУУДЛАГА
        Е үсэг нь битүү үед [e] гэж монгол богино э авиатай төстэй боловч арай сунжруу дуудагдана. Энэ авиаг дуудахад хэлний үзүүр доод үүдэн шүдний хавьд байрлаж дунд этгээд нь урагш чиглэж өөдөө нугарна. Жнь: ten[ten]
        O Англи хэлний О үсэг нь битүү үед [o] гэж дуудагдана. Ам нэлээд ан- гайж уруул дугуйрах боловч цорвойхгүй, хэлний үзүүр доод үүдэн шүднээс холдоно. Монгол хэлний о үсэгтэй төстэй. Жнь: not [not]-биш
        U үсэг нь битүү үед [^] гэж дуудагдана. [^] авиаг дуудахад хэлний үзүүр доод буйлны ёроолд байрлаж уг нь үл мэдэг өөдөө болно. [^] авиаг монгол хэлний богино а шиг дуудна. but [b^t]-харин, up [^p]-дээрхи.


 
F, V, L, S, Z, W ҮСГҮҮДИЙН ДУУДЛАГА
        F, V үсгийг цагаан толгойд [ef], [vi:] гэж нэрлэдэг. Харин [f], [v] авиануудыг дуудахдаа дээд үүдэн шүдээ доод уруулд хүргэнэ. Тэгэхдээ [f] нь дуугүй, [v] нь дуутай гийгүүлэгч юм. Жнь: fell [fel]-унав.
        L үсгийг цагаан толгойд [el] гэдэг. Англи хэлний [l] авиаг дуудахад хэлний үзүүр тагнайн түүшинд нягт тулж агаар хэлний хоёр хажуугаар гар на. Жнь: let [let]-зөвшөөрөх.
        S үсгийг цагаан толгойд [es] гэж нэрдэнэ. Харин үгэнд орсон байрлалаа саа шалтгаалан доорхи байдлаар дуудагдана.
  1. [s] авиаг дуудахад хэлний үзүүр тагнайн түүшинд арай хүрэхгүйгээр өргөгдөж агаар түүш, хэлний үзүүр хоёрын дундуур гарна. Жнь: stop [stop]-зогсох, зогсоол [s] авиаг монгол хэлний о авиа шиг дуудна. Үгийн эхэнд, бас үгийн дунд гийгүүлэгчийн өмнө, үгийн эцэст дуугүй гийгүүлэгчийн дараа тус тус орсон байвал [s] гэж дуудна. Жнь: Sun [s^n]- нар, best [best]-хамгийн сайн, notes [nouts]-тэмдэглэлүүд.
  2. Эгшгүүдийн дунд, үгийн эцэст байгаа дуутай гийгүүлэгч ба эгшгийн дараа тус тус орсон байвал [z] гэж дуудагдана. [z]-г монгол з шиг дууд на. [z] авиа нь [s] авиатай төстэй дуудагдах боловч [s] нь дуугүй, [z] нь дуутай гэнэ. Жнь: use [ju:z]-хэрэглэх, beds [bedz]-орнууд.
        Z үсгийг цагаан толгойд [zed] гэдэг. [z] авиа нь дээр үзсэн [z]-тэй тэстэй дуудагдана. Жнь: zoo [zu:]-амьтдын хүрээлэн.
        W авиаг цагаан толгойд [d^blju:] гэж нэрлэдэг. [w] авиаг дуудахад уруул бага зэрэг цорвойн дугуй цомбогор болно. Харин ямарч тохиолдолд дээд шүдийг доод уруулд хүргэж болохгүй. Жнь: wife [waif]-эхнэр.


НЭЭЛТТЭЙ ҮЕ ДЭХ A, I, Y ҮСГИЙН ДУУДЛАГА
        A үсэг нь цагаан толгойнхоо [ei] дуудлагыг нээлттэй үед хадгална. [ei] хос авиа нь монгол хэлний хос эгшиг эй-тэй төстэй дуудагдана. Жнь: name [neim]-нэр.
        I үсэг нь нээлттэй үед цагаан толгойнхоо нэрээр [ai] гэж дуудагдана. [ai] хос авиаг дуудахад хэлний үзүүр доод үүдэн шүдэнд тулж ам нэлээд ангайна. Жнь: time [taim]-цаг, хугацаа.
        Y үсгийг цагаан толгойд [wai] гэж нэрлэх боловч ихэнх тохиолдолд [ai] гэж дуудагдана. Жнь: my [mai]-миний, type [taip]-хэлбэр. Гэвч Y үсэг үгийн эхэнд орж эгшиг үсэг дараалбал [j] гэж дуудна. Энэ нь монгол хэл ний й авиатай төстэй. Жнь: yes [jes]-тийм,зөв you [ju:]-чи, та.
 
EE, EA, OA, AI, AY, UI, IE ХОС ЭГШГҮҮДИЙН ДУУДЛАГА
        Зэрэгцээ байрлалтай хоёр үсэг нийлж нэг авиа гаргахыг хос авиа гэдэг. Нээлттэй үед ee, ea, oa, ai, ay, ui, ie хос эгшгүүдийн зөвхөн эхний эгшиг нь цагаан толгойнхоо нэрээр дуудагдана. Жнь: see [si:]-үзэх, peace [pi:s]-энх тайван, boat [bout]-завь, main [mein]-үндсэн, play [p lei]-тоглох, suit [sju:t]-костюм, pie [pai]-хуушуур.





K, G, J, C, X ҮСГҮҮДИЙН ДУУДЛАГА
        K үсгийг цагаан толгойд [kei] гэдэг. Харин [k] авиа нь монгол хэлний к-тай төстэй боловч англи [k] нь үгийн төгсгөлд арай хүчтэй тод дуудаг дана. Жнь: kite [kait]-элээ, like [laik]-таалах,таалагдах.
        G үсгийг цагаан толгойд [dзi:] гэдэг. Гэхдээ үгэнд орсон байрлалаасаа шалтгаалж 2 янз дуудагдана.
  1. a, o, u (эр) эгшгүүдийн өмнө орвол [g] гэж дуудна. Англи хэлний [g] авиаг дуудахад хэлнийхээ угийг зөөлөн тагнайд тулгаад аажмаар буулгахад агаар хүчтэй гарна. Энэ авиа нь монгол хэлний угийн г-тэй төстэй. Жнь: go [gou]-явах. Гэвч энэ дүрмээс гажих get [get]-хүлээж авах,олох give [giv]-өгөх гэх мэт цөөхөн үгс байдаг.
  2. e, i, y (эм) эгшгийн өмнө орвол [dз] гэж дуудагдана. Энэ хос авиа нь 2 хэсгээс бүрдэнэ. [dз] авиа нь монгол хэлний ж шиг дуудагдана. Энэ авиаг дуудахад хэлний дунд этгээд өргөгдөж хэлний үзүүр тагнайн түүшийг шүргэнэ. Жнь: age [eid ] нас.
        J үсгийг цагаан толгойд [dзei] гэж нэрлэнэ. Үгэнд орсон J үсгийг [dз] гэж галиглаж монгол хэлний ж шиг дуудна.Жнь: job [d ob]-ажил.
        C үсгийг цагаан толгойд [si:] гэдэг. Үгэнд орсон байрлалаасаа шалтгаалж хоёр янзаар дуудагдана.
  1. e, i, y эгшгүүдийн өмнө орвол [S]
  2. бусад бүх тохиолдолд [K] Жнь: city [siti]-хот, clean [kli:n]-цэвэр, cake [keik]-боов. Тайлбар: К үсгийн өмнө орсон C үсэг дуудагдахгүй Жнь: lock [lok]-цоож.
        Х үсгийг цагаан толгойд [eks] гэдэг. Үгэнд орсон байрлалаасаа шалтгаа лан мөн 2 янзаар дуудагдана.
  1. Хэрэв Х нь өмнөө е-тэй, хойноо өргөл- төт эгшигтэй бол [gz] гэж дуудагдана. Жнь: example [i'gza:mpl]-жишээ.
  2. Бусад бүх тохиолдолд [ks] гэж дуудагдана. Жнь text [tekst]-сэдэв.


БИТҮҮ ҮЕ ДЭХ A, I, Y ҮСГИЙН ДУУДЛАГА
        A үсэг нь битүү үед [ae] гэж дуудагдана.Энэ авиаг дуудахад хэлний үзүүр доод үүдэн шүдийг шүргэж, хэлний дунд этгээд урагшаа чиглэн дээшээ өргөгдөх боловч хатуу тагнайд хүрэхгүй. Ам нэлээд том ангайна. Монгол хэлний э-тэй нэлээд төстэй дуудагдана. Жнь: map [maep]-газрын зураг
        I, Y үсгүүд нь битүү үед [i] гэж дуудагдана. Өргөлтөт үед [i] нь монгол хэлний ы,и авиануудын дундуур дуудагдана. Жнь: it [it]-энэ.

H ҮСГИЙН ДУУДЛАГА
        H үсгийг цагаан толгойд [eit~] гэж нэрлэдэг. [h] авиа нь маш хөнгөн, үл сонсогдох дуугүй гийгүүлэгч юм. Энэ авиаг дуудахад өгүүлэх эрхтэн хамгийн идэвхигүй байдалд байрлаж зөвхөн агаар амны хөндийгөөр сул чөлөөтэй гарна. Энэ авиаг монгол хэлний х авиатай адилтгах буюу ойролцоо дуудаж хэрхэвч болохгүй. Жнь: he [hi:]-тэр эрэгтэй, hot [hot]-халуун.


SH, CH, TCH НИЙЛЭМЖ ҮСГҮҮДИЙН ДУУДЛАГА
        SH нийлэмжийн дуудлага нь [~] юм. Энэ авиаг дуудахад хэлний үзүүр таг найн түүшинд тулж хэлний дунд этгээд хатуу тагнай чиглэн өргөгдөж мон- гол хэлний ш авиатай төстэй дуудагдана. Жнь: shop [~op]-дэлгүүр, shut [~^t]-хаах, she [~i:]-тэр бүсгүй.
        CH, TCH нийлэмж үсгүүдийн дуудлага нь [t~] юм. Энэ авиаг дуудахад хэлний үзүүр, дунд этгээд хоёулаа түүш шүргэнэ. [t~]-г монгол хэлний ч авиатай адил дуудаж болно. Жнь: chess [t~es]-шатар, match [maet~]-шүдэнз

R ҮСГИЙН ДУУДЛАГА
        R үсгийг цагаан толгойд [a:] гэж нэрлэдэг. Харин [r] авиаг дуудахад хэлний үзүүр өөдөө нугаларан тагнайн түүшний төгсгөл хавийг шүргэж, уруул хэвийн байдалд байна. Энэ авиа нь зөвхөн эгшгийн өмнө дуудагдах бөгөөд үгийн эцэст орсон r үсгийг дараачийн үг нь гийгүүлэгчээр эхэлсэн байвал [r] авиа дуудагдахгүй. Энэ авиаг дуудахад хэлний үзүүрийг чичрүүлж болохгүй.
ҮЕИЙН III ХЭЛБЭР
        [o:], [э:] авиануудын дуудлага. Аливаа нэгэн эгшиг + R хэлбэртэй өргөлтөт үеийг ҮЕИЙН III ХЭЛБЭР гэнэ
        Эгшиг + R нийлэмж нь доорхи тохиолдлуудад байна. Үүнд:
  1. Үгийн эхэнд: arm [a:m]-гар
  2. Үгийн дунд : bird [bэ:d]-шувуу
  3. Үгийн эцэст: her [hэ:]-тэр бүсгүйн, түүний.
        Үеийн III хэлбэрийг бүрдүүлж байгаа R үсгийн дараа хэд хэдэн гийгүүлэгч дараалан орсон байж болно.
        AR нийлэмж нь өргөлтөт үед [a:] гэж дуудагдана. Энэ авиаг дуудахад хэлний үзүүр доод үүдэн шүднээс холдож хэлний уг үл мэдэг өргөгдөнө
        OR нийлэмж нь өргөлтөт үед [o:] гэж дуудагдана. Энэ авиаг дуудахад өгүүлэх эрхтнүүдийн ажиллагаа [o] гэдэг бо гино авиа дуудах байрлалд орно. Гэхдээ [o:] нь уртаар дуудагдана.
        IR, YR, ER, UR нийлэмжүүд нь өргөлтөт үед [э:] гэж дуудагдана. [э:] авиаг дуудахад хэлний торгон үзүүр доод үүдэн шүдийг үл мэдэг шүргэж хэл ерөнхийдөө өргөгдөнө. Энэ нь богино [э] авиаг уртасган дуудаж буй хэрэг бөгөөд монгол хэлний урт өө авиатай төстэй. Жнь: far [fa:]-хол, form [fo:m]-хэлбэр, bird [bэ:d]-шувуу, her [hэ:]- тэр бүсгүй,


ҮЕИЙН IY ХЭЛБЭР ДЭХЬ ЭГШГҮҮДИЙН ДУУДЛАГА
        Аливаа нэгэн эгшиг R+E хэлбэрт үсгийн нийлэмжтэй үеийг IY хэлбэр гэнэ Гэхдээ E үсгээр төгссөн хагас нээлттэй үеийг IY хэлбэртэй хольж ойлгож болохгүй юм. Хагас нээлттэй үед E эгшгийн өмнө ямарч эгшиг байж болох бөгөөд үеийн IY хэлбэрт зөвхөн R үсэг байдаг ёстой. Жнь: more [mo:]-их . A, E, O, U, I, Y эгшгүүд үеийн IY хэлбэрт доорхи байдлаар дуудагдана. Үүнд:
are [еэ]
(эа)
rare [rеэ]-ховор
ere [iэ]
(иэ)
here [hiэ]-энд
ore [o:]
(оо)
more [mo:]-их
ure [jiэ]
(юэ)
pure [pjuэ]-цэвэр
ire [aiэ]
(айэ)
fire [faiэ]-гал
yre [aiэ]
(айэ)
tyre [taiэ]-дугуй
        Дүрмээс гадуур: are [a:]- to be гэдэг үйл үгийн жирийн одоо цагийн олон тоо: were [wэ:] - to be гэдэг үйл үгийн жирийн өнгөрсөн цагийн олон тоо.
        [еэ] хос авианы үндсэн эгшиг авиа нь [е] юм. Энэ авиа нь монгол хэлний богино э авиатай төстэй. [еэ] хос авиаг дуудахад үндсэн авиа [е] нь аажимдаа саармаг авиа [a]-д шилжинэ. Энэ хос авиаг монгол хэлний эа хоёр авиаг нийлүүлэн уншихтай адил дуудна.

TH, WH, WHO НИЙЛЭМЖ ҮСГИЙН ДУУДЛАГА
        TH авиаг галигт [ө], [6] (уул тэмдэглэгээ нь буруу харсан зургаагийн тоо шиг байх ёстой бөгөөд технийкийн боломжгүйгээс болж 6 тоо тавьсныг анхаарна уу) гэж тэмдэглэдэг. Энэ авиануудыг дуудахад хэлний үзүүр доод үүдэн шүдэн дээр байрлаж дээд үүдэн шүд, хэлний үзүүр хоёрын хооронд үүсэх зайгаар агаар гарна. Хэлний торгон үзүүр 2-3 мм-ээс илүү цу хуйх ёсгүй. Энэ 2 авиаг дуудахад өгүүлэх эрхтнүүдийн ажиллагаа нь адилхан байрлалтай боловч [6] нь дуутай, [ө]-г сийгүүлж дуудна. Жнь: they [6ei]-тэд, тэд нар thin [өin]-нарийн
        WH нийлэмж нь хоёр янзаар дуудагдана.
  1. Ихэнх тохиолдолд [w] гэж дуудагдана. Жнь: when[wen]-хэзээ, where [wеэ]-хаана, white [wait]-цагаан, why [wai]-яагаад.
  2. O үсгийн өмнө орвол [h] гэж дуудагдана. Монгол хэлний х шиг дуудаж болохгүй буюу буриад хэлний х эгшигтэй төстэй дуудна. Жнь: who [hu:]- хэн, whom [hu:m]-хэнийг, whose [hu:z]-хэний, юуны.


L ҮСГИЙН ӨМНӨ ОРСОН ЭГШИГ АВИАНУУДЫН ДУУДЛАГА
        Англи хэлний L үсэг нь өмнөө орсон шуугиант гийгүүлэгч авиатай нийлж бие даасан үе бүтээдэг учир түүний өмнөх эгшгүүд доорхи байдлаар дуудаглана. Үүнд:
  1. Өргөлтөт эгшгийг L үсгээс ганцхан гийгүүлэгч тусгаарлаж байвал уул эгшиг нь задгай үеийнхээ дуудлагаа хадгална. Жнь: title=ti/tle [taitl]-гарчиг,нэр
  2. Өргөлтөт эгшгийг L үсгээс хоёр буюу түүнээс дээш гийгүүлэгч тус- гаарлаж байвал уул эгшиг нь битү үеийн дуудлагаар дуудагдана. Жнь: little [litl]-жижигхэн, бага.
  3. Өргөлтөт I үсгийн дараа хос L орвол уг эгшиг авиа нь битүү үеийн [i] дуудлагаараа дуудагдана. Жнь: ill [il]-өвчтэй.
  4. AL, ALL нийлэмж үсэг нь [o:l] гэж дуудагдана. Жнь: wall [wo:l]- хана, all [o:l-бүх, бүгд ball [bo:l]-бөмбөг.
  5. ALK нийлэмж үсэг [o:k] гэж дуудагдана. Жнь: chalk [t~o:k]-шохой.

KN, WR, WA НИЙЛЭМЖ ҮСГИЙН ДУУДЛАГА
        KN нийлэмж үсэг нь [n] гэж дуудагдана. Жнь: know [nou]-мэдэх, knee [ni:]-өвдөг, knife [naif]-хутга.
        WR нийлэмж үсгийн дуудлага нь [r] юм. Үүнийг монгол хэлний р шиг дуудаж болно. Жнь write [rait]-бичих
        WA нийлэмжийн дуудлага нь [wo] юм. Үүнийг монгол хэлний у о хоёрын дундуур дуудна. Жнь: want [wo nt]-хүсэх, wash [wo~]-угаах.

  
AU, AW, EW EA, OI, OY, OO, OU ХОС ҮСГҮҮДИЙН ДУУДЛАГА
        AU, AW хос үсэг нь [o:] гэж дуудагдана. Жнь: cause [ko:z]-шалтаг, шалтгаан, law [lo:]-хууль дүрэм.
        EW хос үсэг нь [ju:] гэж дуудагдана. Жнь: new [nju:]-шинэ, соргог
        EA хос үсэг нь D, TH, L үсгүүдийн өмнө [e] гэж дуудагдана. Жнь: health [helө]-эрүүл мэнд, bread [bred]-талх, leather ['le6э]-савхи Дүрмээс гадуур: read [ri:d]-унших.
        OI, OY хос үсгийн дуудлага нь [oi] юм. Жнь: boy [boi]-хүү, хүүхэд
        OO хос авиа нь K үсгийн өмнө, заримдаа T, D, M үсгийн өмнө [u] гэж дуудагдана. Энэ нь монгол хэлний ү эгшигтэй төстэй. Жн: book [buk]-ном look [luk]-үзэх,харах room [rum]-өрөө, тасалгаа good [gud]-сайн. Дүрмээс гадуур: food [fu:d]-хоол Бусад тохиолдолдоо хос үсэг нь [u:] гэж дуудагдана. Жнь: soon [su:n]- удахгүй, too [tu:]-бас,мөн Дүрмээс гадуур: door [do:]-хаалга, floor [flo:]-шал
        OU хос үсэг нь [au] гэж дуудагдана. Жнь: house [haus]-байшин.дундуур дуудна. Жнь: want [wo nt]-хүсэх, wash [wo~]-угаах.

N, D, TH, L ҮСГҮҮДИЙН ӨМНӨ ОРСОН EAR НИЙЛЭМЖИЙН ДУУДЛАГА
        N, D, TH, L үсгүүдийн өмнө орсон EAR нийлэмж үсгийн дуудлага нь [э:] юм. Энэ үсгийг монгол аэ хоёрын дундуур арай урт дуудна. Жнь: earn[э:n ]-ажиллах,мөнгө олох heard [hэ:d]-сонссон,сонслоо earth [э:6]-газар, дэлхий early [э:li]-эрт

SSION, SSIAN, TION, CIAN, CIAL, TIAL НИЙЛЭМЖ ҮСГҮҮДИЙН ӨРГӨЛТГҮЙ ҮЕ ДЭХЬ ДУУДЛАГА
        SSION, SSIAN, TION, CIAN нийлэмж үсгүүд нь өргөлтгүй үед [~эn] буюу [~n] (уул тэмдэглэгээ нь дээрээсээ доошоо тахиралдсан тэмдэглэгээ байх ёстой бөгөөд технийкийн боломжгүйгээс ~ тэмдгээр авлаа) гэж дуудагдана Энэ нь монгол хэлний шэн буюу шн гэсэн авиануудтай төстэй. Жнь: session [se~n]-чуулган, russian [r^~n]-орос, translation ['tra:ns'lei~ n]-орчуулга, physician [fi'zi~n]-эмч
        CIAL, TIAL нийлэмж үсгүүдийн өргөлтгүй үе дэх дуудлага нь [sэl] буюу [~l] юм. Үүнийг дуудахдаа монгол хэлний сэл буюу шл эгшигтэй адил хэлж болно. Жнь: special [spe~l]-тусгай, essential [e'sen~l]-чухал.

 
NG, NK, IGH, IND НИЙЛЭМЖ ҮСГҮҮДИЙН ДУУДЛАГА
        NG нийлэмж үсэг нь үгийн эцэст орсон тохиолдолд [n] (энэ тэмдэглэгээ нь мөн арай өөрөөр тэмдэглэдэг юм.Үүнийг англи хэлний тольноос харж авна уу ) гэж дуудагдана. Энэ нь монгол хэлний хамрын н шиг дуудагдна. Англи хэлний [n] авиаг дуудахад хэлний уг хатуу тагнайтай хамжиж агаар хамраар гарна. Жнь: thing [өin]-юм, зүйл morning ['mo:nin]-өглөө. NG нийлэмж нь үгийн дунд байвал [ng] гэж дуудагдана. Жнь: English ['ingli~]-англи хэл.
        NK нийлэмж нь [nk], IND нийлэмж нь [aind] гэж тус тус дуудагдана. Үүнийг нк буюу айнд гэж дуудна. Жнь: ink [ink]-бэх, kind [kaind]-сайн.
        IGH нийлэмжийн гийгүүлэгч авианууд нь орхигдож зөвхөн [ai] авиа нь дуудагдана. Энэ авиаг монгол хэлний ай авиатай төстэй дууддаг. Жнь: high [hai]-өндөр, light [lait]-гэрэлтэй,саруулхан.


 QU, QUA, OUGHT, AUGHT НИЙЛЭМЖҮҮДИЙН ДУУДЛАГА
        QU нийлэмж үсгийн дуудлага нь [kw] юм.Үүнийг монгол хэлний ку авиатай төстэй дуудаж болно. Жнь: quite [kwait]-бүр,бүрмөсөн
        QUA нийлэмж нь [kwo], OUGHT, AUGHT нийлэмжүүд нь [o:t] гэж тус тус дуудагдана. Эдгээрийг монгол хэлний куоь оот авиатай төстэй дуудаж болно. Жнь: quality [kwoliti]-чанар, thought [өo:t]-бодол,санаа daughter [do:tэ]-охин.



J ҮСГИЙН ДУУДЛАГА
        J [dзei] үсэг нь үгэнд орсон байвал [dз] буюу монгол хэлний ж шиг дуудна. Жнь: just [dз^st]-одоохон, удахгүй jam [dзэеm]-жимсний чанамал

ӨРГӨЛТГҮЙ ҮЕ ДЭХ TURE, TURAL НИЙЛЭМЖИЙН ДУУДЛАГА
        Өргөлтгүй үед байгаа TURE, TURAL нийлэмжүүд нь [tƒэ], [tƒэrэl] гэж тус тус дуудагдана. Үүнийг монгол хэлний ча буюу чаарал гэдэгтэй адил дуудаж болно. Жнь: picture ['piktƒэ]-зураг cultural ['k^lt~эrэl]-соёл.



SS, ST, SK, SP, FT, TH, LF НИЙЛЭМЖ ҮСГҮҮДИЙН ӨМНӨ ОРСОН A ҮСГИЙН ДУУДЛАГА
        Эдгээр үсгүүдийн өмнө орсон A үсэг нь [a:] гэж дуудагдана. Энэ авиа нь монгол хэлний уртаа авиатай төстэй. Жнь: class [kla:s]-анги, past [pa:st]-өнгөрсөн, ask [a:sk]-асуух, grasp [gra:sp]-барих, after [a:ftэ ]-дараа, father [fa:6э]-аав, half [ha:f]-хагас Дүрмээс гадуур: mass [mэеs]-жин, passage ['pэеsidз]-хонгил, gather [gэе6э]-цугларах, цуглах.



WOL, WOM, WON НИЙЛЭМЖҮҮДИЙН ДУУДЛАГА
        Wol [wul], Wom [wum], Won [w^n] гэж тус тус дуудагдана. Эдгээрийг монгол хэлний вүүл, вүүм, уан гэдэгтэй адил дуудна. Жнь: women ['wumэn ]-эмэгтэй, wolf [wulf]-чоно, wonder [w^ndэ]-гайхах, won [w^n]-хожив.


(Нийт: 1)

Авиа зүй

Энэ нь дүрэм, яриа гэдэг шиг Англи хэлний хичээлийн нэг төрөл нь юм. Яагаад би энэ хүү хичээлийг сонгож та бүхэнд дэлгэрэнгүй хүргэсэн бэ гэхээр гол үндсэн суурь хичээл нь юм.

Шошгонууд

  • Англи хэл (1)

Холбоосууд

Блогийн архив

Холбоосууд

Энэ блогийн тухай

No comments:

Post a Comment